images

В.Зеленский Брюссельд айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-07


      Бельгийн нийслэл Брюссель хотноо 9-нөөс 10-ны өдрүүдэд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оролцохоор төлөвлөж байна хэмээн Италийн өдөр тутмын "LaStampa" сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар В.Зеленский Брюссельд хүрэлцэн ирж тус уулзалтад оролцохоос өмнө Европын парламентад үг хэлэх ажээ. Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишэлийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Зеленскийг хүссэн үедээ Брюссельд айлчлахыг урьсан” гэж мэдэгдэв. Түүний Брюссельд хийх айлчлалын төлөвлөгөөг зохион байгуулагчид нь аюулгүй байдлын үүднээс дээд зэргээр нууцалж байгаа тухай тус сонин мэдээлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-д хийсэн айлчлалыг оруулбал энэ нь Украины дайн эхэлснээс хойш гадаадад хийж буй түүний хоёр дахь айлчлал болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.