images

Хойд Солонгосын тэргүүн хатагтай “Gucci” цүнхтэй олны өмнө гарч ирэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-27


   Хойд Солонгосын удирдагч Ким Жон-Ун аялал жуулчлалыг хөгжүүлэхээр далайн эргийн дагуу байгуулсан “Калма” ресортын нээлтэд энэ сарын 24-нд эхнэр, охины хамт оролцлоо. Тус улсын KCNA агентлагийн нийтэлсэн зургаас үзвэл эхнэр Ри Сол Жү нь цагаан цамц, хар өмд, “Gucci”-гийн гар цүнх барьсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор тус улсад тансаг зэрэглэлийн бараа нийлүүлэхийг хориглосон бөгөөд “Gucci” брэндийн гар цүнх нь 2800 долларын үнэтэй ажээ. Гэхдээ дипломат шугамаар албан айлчлалын хүрээнд Ким Жон-Уны гэр бүлд тансаг бэлэг очдог байна. Тэргүүн хатагтай Ри хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нд олны өмнө гарч иржээ. Харин охин Ким Жи Э нь Хойд Солонгосын олон гол үйл ажиллагаанд аавынхаа хамт оролцсоор ирсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.