images

Нийслэл хотыг 300 мянган цэцгээр гоёлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-27


   Жил бүрийн зургаадугаар сард Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нэг наст мандлын цэцгийг нийтийн эзэмшлийн зам талбайд тарьдаг билээ. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн зургаан дүүргийн 20 байршилд мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг зэрэг нийт 15 нэр төрлийн 321400 ширхэг цэцгийг тариад байна. Ингэхдээ гурван хэмжээст хэв маягаар мазаалай, бөхөн, үхэр тэрэг, оньс, Эрхий мэргэн, тахь зэргийг дүрсэлж үндэсний хэв шинжийг агуулсан цэцгэн байгууламжуудыг хийсэн байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ зэрэг 15 төрлийн 1.2 сая цэцэг тарьсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.