images

Казахстан: Найман боксчин дэлхийн цомын цувралд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-27


    Казахстан улсын Астана хотод болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор үндэсний шигшээ баг тэмцээн болох газартаа очжээ. Энэ сарын 30-наас долдугаар сарын 6-ны хооронд болох уг тэмцээнд 30 орны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Харин манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд С.Биндэръяа, 50 кг жинд Б.Мөнгөнсаран, 54 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд М.Намуун, эрэгтэйчүүдийн 55 кг жинд Э.Төгсбилэг, 60 кг жинд Г.Лундаа, 65 кг жинд Э.Бат-Өлзий, 70 кг жинд О.Бямба-Эрдэнэ нар оролцоно. Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн боксын холбооны албан ёсны тэмцээний хуваарьт багтдаг бөгөөд боксчид 2028 оны Лос-Анжелесын Олимпын наадамд оролцох эрхийн оноо цуглуулах юм. Ташрамд дурдахад, манай боксчид өнгөрсөн нэг сарын хугацаанд Европ тивд зохион байгуулсан гурван цуврал тэмцээнээс 16 медаль эх орондоо авчирсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.