images

ГССҮТ ажилтнуудын хүүхдүүдийг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-25


   Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтныхаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Тухайлбал, 6-18 насны хүүхдүүдийн биеийн жингийн индекс, ясны сийрэгжилтийг тодорхойлохоос гадна гэмтэл согог, хүзүү нуруу, шүд, чих хамар хоолой, арьс харшлын үзлэг, тавхайн нумны хөгжил, нурууны үе, дээд доод мөчний рентген оношилгоо, харшлын сорил зэрэг нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношилгоо хийжээ. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгснөөс гадна энэхүү үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон байна. Ингэхдээ танин мэдэхүйн сургалт хийх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах ажээ.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.