images

“Монгол нутаг дахь Уйгурчуудын археологийн дурсгал” номыг орос хэлээр хэвлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-24


   ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн зөвлөх профессор А.Очир агсан, тус хүрээлэнгийн захирал Л.Эрдэнэболд, судлаач Б.Анхбаяр, Ц.Одбаатар нарын хамтран туурвиж, 2019 онд хэвлүүлсэн “Монгол нутаг дахь Уйгурчуудын археологийн дурсгал” нэгэн сэдэвт бүтээлийг орос хэл рүү орчуулан гаргажээ. Уг бүтээлд Монголын нутагт VII-IX зууны үед оршиж байсан Уйгурын хаант улсын үеийн археологийн дурсгалд хийсэн малтлага судалгааны үр дүнг нэгтгэсэн байдаг ажээ. Тодруулбал, Монголын нутгаас олдсон уйгурчуудын 15 хот, суурины туурь, язгууртан болон жирийн иргэдийн арав гаруй оршуулгын дурсгалт газар, тахилын байгууламжийн тухай өгүүлдэг. Бүтээлийг ОХУ-ын Татарстаны Бүгд найрамдах улсын ШУА-ийн А.Х.Халиковын нэрэмжит Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Евроазийн тал нутгийн археологи” сэтгүүлийн 33-р дугаар, “Уйгурын хаант улсын археологи” цувралд “Археологические памятники Уйгурского каганата Монголии” нэрээр хэвлэн гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.