Тайвань: “Чингис хаан” бодибилдингийн цомын тэмцээн боллоо
Анд нөхдийн мэдээ
2025-06-24
Тайванийн нийслэл Тайбэй хотноо энэ сарын 22-нд бодибилдингийн үндэсний аварга шалгаруулах “Чингис хаан” цомын тэмцээн боллоо. Тав дахь удаагаа болж буй энэ тэмцээн уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн сонгодог болон энгийн, эмэгтэйчүүдийн бикини гэсэн гурван төрлөөр болжээ. Тэмцээнийг Тайванийн цахим орчны нөлөөлөгч, тус улсын Шинэ хүчний намын үүсгэн байгуулагч Чэн Чи-ханы эзэмшлийн “Чингис хаан фитнесс клуб” бялдаржуулах, тулааны урлагийн сүлжээ төв зохион байгуулжээ. 2022 онд болсон анхны “Чингис хаан” цомын тэмцээнд 200 тамирчин өрсөлдөж байв. Тэгвэл 2023 оны тэмцээний ялагчид 100 мянган долларын мөнгөн шагнал хүртэж байжээ. Өнгөрсөн оны тэмцээн Тайбэйд зургаадугаар сарын 8-9-нд болсон юм.
Гэрэл зургийн эх сурвалж: taipeitimes.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.