Японы сургуулийн сурах бичигт Монголын түүхийн талаар шинэчлэн оруулах асуудлыг хэлэлцжээ
Чихэнд чимэгтэй
2025-06-23
Японы Ришшо их сургууль энэ сарын 21-ний өдөр “Монголын түүх, шашин, соёл” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус сургууль нь МУИС-тай 2024 оны есдүгээр сард эхлүүлсэн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулсан байна. Хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн профессор С.Баттулга, профессор Т.Болдбаатар болон шашин судлал, философийн багш О.Бумдарь нар оролцож “Монголын шашны өнгөрсөн ба одоо”, “Монгол дахь шашны сэргэлт болон шашны гадаад харилцааны асуудлууд” сэдвээр илтгэл тавьжээ. Мөн судлаачдын дунд өрнүүлсэн хэлэлцүүлэгт Монголын Элчин сайдын яамны төлөөлөл оролцож, Японы ахлах сургуулийн сурах бичигт Монголын түүхийн талаарх мэдээллийг шинэчлэн оруулах асуудлыг хөндсөн байна. Хоёр сургууль таван жилийн хугацаанд Монгол, Япон улсын боловсрол, түүх, шашин, соёлын солилцоо, оюутан судлаачдыг дэмжих чиглэлд анхаарч ажиллах ажээ. Ришшо их сургууль нь шашин судлалын чиглэлээр 1600-аад онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 1872 онд орчин цагийн их сургууль болж өргөжин түүх, соёл, хүмүүнлэг, эдийн засаг, хууль зэрэг өргөн хүрээнд бакалавр, магистрын зэрэг олгодог болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.