images

Кремль гадаадын 43 оронд ажилласан тагнуулчийнхаа жинхэнэ нэрийг зарлав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-06-23


   ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин хилийн чанадад олон жил үр дүнтэй ажилласан тагнуулчийнхаа нэрийг олон нийтэд анх удаа зарлалаа. Түүний хэлснээр, тагнуулчийн жинхэнэ нэрийг Сергей Черепанов гэдэг ажээ. Тэрбээр гадаадад 20 жил нууц байдалд ажилласан бөгөөд өнөөдөр илчлэгдэх аюулгүй болсон тул хэн болохыг нь зарлаж болно хэмээн С.Нарышкин мэдэгдсэн байна. НТВ телевизэд түүний ярьснаар, нууц ажилд томилохын өмнө С.Черепановыг багагүй хугацаанд маш нухацтай бэлтгэсэн гэнэ. Гадаадад өөр нэрээр ажиллаж байсан С.Черепановын байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж төрийн одон, медалиар шагнасныг С.Нарышкин онцлон тэмдэглэжээ. Уг тагнуулч дэлхийн 43 оронд янз бүрийн чухал даалгавар биелүүлсний дотор дайн самуун бүхий газрууд нэг бус байсан гэнэ. “Халуун цэгүүдэд хамгийн түрүүнд сэтгүүлчид очдог нь жам. Дараа нь төр, олон улсын янз бүрийн байгууллагын дипломатчид, улмаар ашиг горилсон бизнесмэнүүд очно. Тагнуулч хүн харин алиных нь ч дүрээр явж болдог. С.Черепанов чухам ингэж явж олон чухал даалгавар биелүүлсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна. С.Нарышкин нэг бус долоон хүний нэрийг зарласан бөгөөд тагнуулчид, тэдний гавьяат үйл хэргийн талаар үе шаттай мэдээлэхээ тэмдэглэжээ.

Зураг дээр: ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин.

Гэрэл зургийг Иван Макеев/ "Комсомольская правда"

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.