Монголын уран сайхны кино Өмнөд Солонгосын бүх кино театрт гарна
Чихэнд чимэгтэй
2025-06-20
Найруулагч Ц.Амартүвшингийн “In Da House 3: In Korea” Монголын уран сайхны кино энэ сарын 27-нд Өмнөд Солонгосын бүх кино театрт ”Undercover Investigation” нэрээр гарах гэж байна. Иймд Х.Манлайбаатар, Р.Сүхболд тэргүүтэй жүжигчид тус улсад очин киногоо сурталчилж байгаа юм. Тэд зургаадугаар сарын 11-нд COEX их дэлгүүрийн “Megabox” кино театрт Өмнөд Солонгосын олны танил 400 хүнийг урин киногоо үзүүлжээ. Мөн өчигдөр “Lotte Cinema World Tower”-т хэвлэлийн бага хурал хийсэн юм. Харин энэ амралтын өдрүүдээр Дэжон, Чонжү хотын монголчуудад зориулан киногоо үзүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.