images

Улаанбаатар: 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн аварга тодорч, эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-20


 Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний аваргаар Австралийн баг тодорлоо. Мөн шилдэг тоглогчоор тус багийн сагсан бөмбөгч Аннели Мэйлэй шалгарав. АНУ, Канад тэргүүтэй нийт 10 орны 12 баг өрсөлдсөн энэ цувралын хасагдах шатанд  “Улаанбаатар Амазонс” баг, Украины шигшээ багтай,  Канад, Австралийн багтай, Австри, Германы багтай, АНУ, Японы багтай тус тус учраа таарсан юм. Тэгвэл өнөөдрөөс Д.Сүхбаатарын талбайд эрэгтэйчүүдийн “Улаанбаатар Дэлхийн дуулга" тэмцээн үргэлжилж, Сербийн “Лиман”, БНХАУ-ын “Чонмин”, Монгол улсын “Улаанбаатар ММС”Энержи, “Завхан Сайнскор” тэргүүтэй 9 улсын 12 баг өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.