МУИС-д олон нийтийн харилцааны анги шинээр нээгдлээ
Чихэнд чимэгтэй
2025-06-19
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд “Олон нийтийн харилцаа, мэдээлэл” (Mass Communication, Information) бакалаврын хөтөлбөр шинээр нээгдэж, элсэлтээ зарлалаа. Монголд анх удаа тус ангийг МУИС-ийн сэтгүүл зүйн багш нар санаачлан нээхээр 2024 оны гуравдугаар сарын 18-наас эхлэн дэлхийн шилдэг таван их сургуулийн ижил хөтөлбөртэй харьцуулан нэг жил гурван сарын хугацаанд сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллажээ. Улмаар хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр урьдчилан магадлуулж, тавдугаар сард Боловсролын яамнаас шинээр хөтөлбөр нээх тусгай зөвшөөрлөө авсан байна. Олон нийтийн харилцаа, мэдээллийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд 30 оюутан элсүүлнэ. Олон нийттэй харилцах мэргэжилтний эрэлт хэрэгцээ Монголд төдийгүй дэлхий дахинд өндөр байгаа нь хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн судалгаагаар тогтоогдсон бөгөөд нэр хүндтэй, нийгмийн өндөр ач холбогдолтой мэргэжлийн салбар ажээ.
Гэрэл зураг дээр: Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсгийн гишүүд.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.