Бээжингийн олон улсын номын яармагт 220 мянган ном дэлгэгдлээ
Чихэнд чимэгтэй
2025-06-19
Бээжингийн 31 дэх удаагийн олон улсын номын яармаг өчигдөр Хятадын Үндэсний Конвенцийн төвд албан ёсоор нээгдлээ. Энэ жилийн үзэсгэлэн яармагт 80 орчим улс, орон нутгийн 1700 гаруй хэвлэн нийтлэгч 220 мянга гаруй номтой оролцож байна. Үүнээс есөн улс энэ жил анх удаа номын яармагт оролцож байгаа бол дотоодын 600 гаруй компани бүтээлүүдээ дэлгэжээ. Тус яармагт оролцож буй Монголын зохиолчид өнөөдөр БНХАУ дахь Монголын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн төвд уншигчидтай уулзах гэж байна. Бээжингийн Олон улсын номын яармагийн хүрээнд болж буй энэ уулзалтад зохиолч Б.Сарантуяа, “Улаанбаатар номын баяр”-ын санаачлагч Б.Сувд, “Либро Сувд” уран зохиолын агентлагийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбаяр болон хэвлэлийн компанийн төлөөлөгчид оролцоно. Энэ жилийн номын яармаг зургаадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Анх 1986 онд болж байсан энэ арга хэмжээ нь өдгөө дэлхийн хоёр дахь том номын яармаг болсон байна. Өнгөрсөн оны Бээжингийн номын яармагт Хятадын 550 хэвлэлийн компани, гадаадын 1050 байгууллага оролцож байв.
Гэрэл зургийг: CGTN.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.