images

Европын физикийн IX олимпиадаас анхны мөнгөн медалийг авчирлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-18


  Европын физикийн IX олимпиад энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд Болгар улсын Софи хотод болж 40 орны 200 орчим сурагч мэдлэг чадвараа уралдууллаа. Тус олимпиадад Монголоос таван сурагч оролцож нэг мөнгөн медаль, нэг шагналт байр эзэлжээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Од сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль хүртэж, Монголын анхны мөнгөн медалийг авчирсан бол нийслэлийн Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Чойдэлгэр шагнал байрын эзэн болов. Олимпиадад оролцсон 40 орны сурагчдыг нийт 100 орчим багш, дасгалжуулагч бэлтгэн оролцуулжээ. Сонирхуулахад, манай улсын багийг МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр ахалж, Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат дасгалжуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.