"The Hu" хамтлаг баруун аймагт тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-06-12
Дэлхий тойрсон аялан тоглолт хийж яваа “The HU” хамтлаг эх орондоо хоёр дахь удаагаа тоглолт хийхээр болжээ. Энэ удаа тус хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулах албан ёсны эрхийг Монголын “Өнгүр буурч” компани АНУ-ын “WLVS” энтертэйнмент компаниас авсан байна. Тус компанийн захирал Д.Одгэрэл цахим хуудсандаа "Өнгөрсөн онд эх орондоо анх удаа тоглосон тус хамтлагийн тоглолтыг энэ жил анх удаа орон нутагт авчирч, монгол үзэгчид төдийгүй ОХУ, Казахстан, Халимаг, Тува, Шинжаан, Өвөр Монголын үзэгчдэд ойртуулна" хэмээн бичжээ. Тоглолтыг "Jangar Entertaiment Event" компани хамтран зохион байгуулна. Тоглолтын байршил болон тов хараахан гараагүй байгаа ч баруун аймагт болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.