Их Монгол улсын мөнгөн гэрэгэ Монголын нутгаас анх удаа олдлоо
Чихэнд чимэгтэй
2025-06-11
Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаан даваа хэмээх газраас нутгийн иргэд 2024 оны тавдугаар сард олж, төрийн өмчид шилжүүлсэн мөнгөн гэрэгэг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам олон нийтэд танилцууллаа. Монголын нутгаас анх удаа олдож буй уг мөнгөн гэрэгэ дээр дөрвөлжин үсгээр “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü" буюу “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай. Хэн үл биширвээс алдах, үхэх” гэж бичсэн байх тул Их Юань улсын үеийнх хэмээн судлаачид үзжээ. Гэрэгэний нүхний товгор ирмэг дээр байгаа зургаан ханз үсэг нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай гэнэ. Мөнгөн гэрэгэ дэлхийд үүнээс гадна хоёр байдаг нь ОХУ, АНУ-д хадгалагдаж байна. Гэрэгэг олсон А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагнажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.