images

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч хамгийн түрүүнд Дональд Трамптай ярив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-10


    Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ-Мюн өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 6-нд Дональд Трамптай утсаар ярьж хоёр улсын хамтын ажиллагаа болон гаалийн татварын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ нь гадаад улсын төрийн тэргүүнтэй шинэ ерөнхийлөгчийн хийсэн хамгийн анхны яриа болжээ. Тэд 20 минут ярилцсан бөгөөд харилцан ашигтай гаалийн татварын хэлэлцээрийг нэн даруй байгуулах, тухайн хэлэлцээрээр бодит үр дүнд хүрэхийн тулд хэлэлцээ хийх тухайд санал нэгджээ. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь И Жэ-Мюнд баяр хүргээд Вашингтонд айлчлахыг урьсан байна. Тэд олон талт болон хоёр талын айлчлалыг яаралтай хэрэгжүүлж, харилцаагаа бэхжүүлэх талаар тодорхой алхамууд хийхээр тохиролцов. Төрийн тэргүүний хувьд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хийх анхны айлчлал нь ирэх 15-17-ны өдрүүдэд Канадад болох "Их-7"-гийн уулзалт бөгөөд Д.Трамп мөн уг уулзалтад оролцоно. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.