Польшийн монголчуудын наадамд 64 бөх барилдав
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Польш улсад ажиллаж амьдарч буй монголчууд Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 7-ны өдөр Үндэсний их баяр наадмаа хийлээ. Наадамд Польш, Чех, Швед, Герман, Унгараас ирсэн 64 бөх зодогложээ. Мөн хүүхдийн барилдаан, шагайн харваа, гар барилдаан, хүүхдүүдэд зориулсан уралдаан, шатрын тэмцээн болсноос гадна "Улаанбаатар" театрын уран бүтээлчид морин хуур, уртын дуу, хөөмий, бие биелгээ бүхий урлагийн тоглолт хийсэн байна. Бөхийн барилдаанд Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Б.Энхбаяр түрүүлж, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Энх-Амгалан үзүүрлэжээ. Энэ жилийн наадам Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог юм. .
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.