Өмнөд Солонгосоос Хөвсгөл рүү шууд ниснэ
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Өмнөд Солонгосын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу үйлдэх шууд нислэгийг ирэх сарын 29-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Шууд нислэг үйлдэх талаар хамтран ажиллах санамж бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, "Чандмань Трэйвэл" компанийн захирал Д.Өлзийсайхан нар энэ сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд олон улсын шууд нислэгийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэхүү нислэг Монгол улсыг зорин ирэх жуулчдыг нэмэгдүүлэх, тэднийг зорьсон газар нь богино хугацаанд хүргэх гол зорилготой гэдгийг “Чандмань трэйвэл” компанийн захирал мэдэгдсэн байна. Үүнээс хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Чандмань Трэйвэл" компанийн захирал Д.Өлзийсайхан нар шууд нислэг зохион байгуулах уулзалтыг БНСУ-ын Чонжү хотын нисэх буудлын удирдлагуудтай хийсэн бөгөөд Чонжү хотоос Хөвсгөл аймаг руу үйлдэх эхний хоёр нислэгийг "Хүннү эйр" компанийн онгоцоор долоо, наймдугаар сард үйлдэхээр гэрээ байгуулсан юм. Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгохоор шийдвэрлэсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.