Өвөр Монгол: Баарин баруун хошуунд монгол гар урлалын төв нээжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-06
Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошуунд монгол угсаатны гар урлалын төвийг бүс нутгийн соёлын биет бус өв болох монгол хатгамалд тулгуурлан нээжээ. Тус төвд монгол уран хатгамал урлах арга барилыг зааж сургах, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, үндэсний хувцас урлаж борлуулах, биет бус соёлын өвийг хамгаалах, шинэлэг байдлаар хөгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг нэгтгэн явуулна. Мөн энд жуулчид Монголын уламжлалт гар урлалын бүтээл, монгол хөгжмийн зэмсгийн тоглолт үзэж, үндэсний хувцас, гутал оёж байгааг харах боломжтой аж.
Гэрэл зураг: “China Daily” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.