images

Японы алдарт “Шар доктор” музейн үзмэр болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-06


   Японы "Шинкансэн" өндөр хурдны төмөр зам ажиллаж эхэлснээс хойш төмөр замын шугам, вагоны аюулгүй байдал, эвдрэл гэмтэл, элэгдэл зэргийг хянан ажиллаж ирсэн “Шар доктор” нэртэй зүтгүүрийн машин өнгөрөгч нэгдүгээр сард тэтгэвэртээ гарсан билээ. Харин энэ сарын 14-нөөс эхлэн “Шар доктор”-ыг Нагоя хот дахь төмөр замын музейд тавьж олон нийтэд үзүүлэхээр болсныг “Yomiuri” сонин мэдээлэв. Зүтгүүрийг музейд тавихын өмнө Шизүока мужийн Хамамацү хотын үйлдвэрт өнгийг нь сэргээн буджээ. “Шар доктор” бол 1964 онд дэлхийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад ороход ажиллаж эхэлсэн зүтгүүр юм. Улмаар бусад галт тэрэгнээс ялгахын тулд шар өнгөөр будсанаар яваандаа “Шар доктор” нэртэй болсон төдийгүй япончуудын дунд "Шар доктортой таарвал аз тохионо" гэсэн хэлц хүртэл үүсгэсэн алдартай зүтгүүр билээ. Өнгөрөгч нэгдүгээр сард уг зүтгүүрийг ашиглахаа больж байгааг зарлахад Японы иргэд "Шар доктор та төмөр замын музейд үлдсэн насаа амар тайван өнгөрөөнө үү" хэмээж байсан нь ийнхүү бодит хэрэг боллоо. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.