images

Улаанбаатарт энэ сард 3x3 сагсан бөмбөгийн гурван том тэмцээн болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-03


  Энэ сард манай улс Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны 3x3 сагсан бөмбөгийн гурван том тэмцээнийг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн 18-19-нд, "Их дуулга" тэмцээн 20-21-нд, Дэлхийн цомын тэмцээн 23-29-нд товлогджээ. Эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд Герман, Канад, Франц, Австрали зэрэг шилдэг багууд ирэх бол манай улсаас Үндэсний шигшээ баг, "Ulaanbaatar Amazons", "Amgalan U24" баг оролцоно. Харин "Их дуулга"-д дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 баг өрсөлдөхөөс "Ulaanbaatar MMC Energy" болон "Zavkhan Sainscore" багууд оролцох юм. Тэгвэл Дэлхийн цомын тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцоно. Эдгээр тэмцээнийг хүлээн авч зохион байгуулахад олон улсын 700 гаруй зочин, төлөөлөгч Улаанбаатарт ирнэ хэмээн Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо тооцоолжээ. 

Гэрэл зургийг: Mongolian 3x3 Basketball Association.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.