images

Хөвсгөл: Их-Уулыг аймгийн тахилгатай болгожээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-06-03


   Хөвсгөл аймгийн ИТХ-ын шийдвэрээр Их-Уул уулыг аймгийн тахилгат хайрханаар бүртгэжээ. Ингэснээр жил бүрийн бэлгэт сайн өдөр тахилга хийж хүндэтгэхээс гадна орон нутгийн тусгай хэрэгцээнд авч хамгаалах юм. Их-Уул тус аймгийн хэмжээнд хоёр дахь тахилгат уул болж байгаа бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын ач холбогдолтой гэдгээрээ онцгойрдог. Тухайлбал, тунамал чулуун гадаргатай, нэг талдаа налуу, нөгөө талдаа огцом уналттай бөгөөд ийм тогтоцтой атираат уулс Кайнозойн эрин /68 сая жил/-д үүссэн байх магадлалтай хэмээн геологийн шинжлэх ухаанд үздэг байна. Хөвсгөл аймгийг зорих засмалаар явахад энэ уул тосдог бөгөөд Их-Уул сумынхаа зүүн талд байрладаг юм. Уул, ус, байгалиа тахин шүтэж, дээдлэн хамгаалах нь монголчуудын олон мянган жилийн турш уламжлагдаж ирсэн ёс заншил билээ.

Гэрэл зураг дээр: Их-Уул уулын жилийн дөрвөн улирлын өнгийг нэг газар, нэг цэгээс буулгасан нь.

Гэрэл зургийг: “Nasan Photography”.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.