Хятадын 17 настай сурагч Эверэстийн оргилд гарав
Анд нөхдийн мэдээ
2025-06-02
Хималайн нурууны ноён оргил Эверэстэд Хятадын иргэн, 17 настай Ли Хаоронь өчигдөр буюу ням гарагийн өглөө 06:47 цагт Төвөдийн талаас хөтөч Лувсандондовын хамтаар амжилттай авирсан байна. Тэрбээр Бээжингийн ахлах сургуулийн сурагч, залуу уулчдын “Youmei” багийн гишүүн бөгөөд тус оргилд гарсан Хятадын хамгийн залуу хүн боллоо. Мөн багийн ахлагч Ли Жиньхуй түүнээс хоёр цагийн дараа оргилд гарчээ. Ли Хаоронь "Уулчдын эцсийн цэг нь оргил биш харин үндсэн отог. Энэ бол гэр. Бас гэр бүлийнхэн, найзууд чинь чамайг эсэн мэнд эргэж ирэхийг хүлээж байдаг” гэжээ. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сард анх ууланд авирч эхэлсэн байна. Мөн Хятадын уулчид нэмэлт хүчилтөрөгчгүйгээр анх Эверэстэд гарснаас хойш 60 жилийн дараа тус оргилд гарсан нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.